Том Круз шинэ хайртай учрав уу?

Хуучирсан мэдээ: 2013.04.15-нд нийтлэгдсэн

Том Круз шинэ хайртай учрав уу?

Холливудын нэрт жүжигчин Том Круз хамгийн сүүлд найруулагч Жозеф Косинкигийн “Oblivion” нэртэй кинонд тоглосон билээ. Тэрбээр уг кинонд Францын жүжигчин, загвар өмсөгч Ольга Куриленкотой хамтран тоглосноос хойш түүнтэй хайрын романс дэлгэсэн гэх шум дэгджээ. “Sun”-д мэдээлснээр тэднийг сүүлийн үед ихэнх цагийг хамтдаа өнгрүүлэхээс гадна Том Ольгатай Нью-Йорк дахь өөрийн гэрийн “SoulCycle” дасгал сургуулилтын зааланд хамт хичээллэхийн тулд хоёр мянган еврогийн үнэтэй дасгалын дугуй хүртэл авч, бэлэглэсэн гэнэ.

“Oblivion”-ий гол дүрд хамтран тоглосноос хойш тэд найзууд, эсвэл хосууд болсон тухайгаа ямар нэг тайлбар хийгээгүй ч Ольга саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа  “Том маш гайхалтай. Тэр бусадтай харилцахдаа урам зориг, эрч хүч бэлэглэдэг төдийгүй маш өөдрөг үзэлтэй хүн. Бас их өгөөмөр” хэмээн магтсан гэнэ. Гэтэл өөр нэгэн сэтгүүлд тэднийг нэг бус удаа оройн хоол идэж, гудамжаар хамтдаа явж байгаад “баригдсан” тухай мэдээлжээ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж