Босогчид Каддафигийн сүлжээг бут цохижээ

Хуучирсан мэдээ: 2011.04.14-нд нийтлэгдсэн

Босогчид Каддафигийн сүлжээг бут цохижээ

Ливи Америкийн холбоо харилцааны газрын дарга Усама Абушагураар ахлуулсан баг Ливийн гар утасны сүлжээнд нэвтэрч, уг сүлжээг бослого гаргагчдын холбооны сүлжээнд нэгтгэжээ. Ливийн иргэд бүтэн сар гаруй хугацаанд интернэт болон гар утасны сүлжээнээс таслагдмал байсны эцэст дээрх шинэ сүлжээг ашиглан хүмүүс орон даяар болон олон улсад төрөл төрөгсөд, найз нөхөдтэйгөө холбогдох боломжтой болжээ.

Энэхүү сүлжээ нь Ливид болж буй бослого үймээний үйл явцтай уялдаатай “Эрх чөлөөт Ливичүүд” гэсэн нэртэй ба дөрөвдүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн ажиллаж эхэлсэн байна. Ливийн интернэт сүлжээг хакердаж, иргэдэд эрх чөлөөг олгож өгсөн баг зорилгодоо тийм ч хялбар хүрээгүй бөгөөд Арабын Нэгдсэн Эмират улсын холбоо харилцааны Этисалат компаниас туслалцаа авчээ. Харин энэхүү үйлдэлд Ливийн засгийн газраас ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна.

Б.Энхцэцэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж