
Орон нутгийн цагаар өнөөдөр 13.00 цагийн орчимд Иракт цуврал дэлбэрэлт болж 20 хүн нас барж, 130 гаруй хүн бэртэж гэмтсэн байна. Тус улсын нийслэл Багдадаас гадна Киркук, Бакуба, Хурмато, Хилла зэрэг хот, дүүргүүдэд дэлбэрэлтүүд болжээ. Эдгээрээс нийслэл Багдадын олон улсын нисэх буудалд хоёр ч удаа дэлбэрэлт болсон тухай цагдаагийн газрынхан мэдээлж байгаа юм. Одоогийн байдлаар уг дэлбэрэлтийг чухам аль бүлэг үйлдсэн нь тодорхойгүй байна. Тус улсад олон хотыг хамарсан томоохон дэлбэрэлт өнгөрсөн хоёр жилийн хугацаанд болоогүй юм.
Б.СҮХ