Сагсан бөмбөгийн УАШТ боллоо

Хуучирсан мэдээ: 2013.04.15-нд нийтлэгдсэн

Сагсан бөмбөгийн УАШТ боллоо

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн санаачилгаар Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Бид нэг багийнхан” төслийн идэрчүүд болон  залуучуудын УАШТ Буянт-Ухаа дахь спортын ордонд боллоо.  2013 оны 20 дээш насны идэрчүүдийн УАШТ-д эрэгтэй 18, эмэгтэй 10 баг хурд хүч авьяас чадвараа сорьжээ. Харин 20 хүртэлх насны залуучуудын улсын аваргад эрэгтэй 27, эмэгтэй зургаан баг оролцсон байна.

Энэ удаагийн сагсан бөмбөгийн идэрчүүдийн тэмцээнд Дорноговь аймгийн баг тэргүүлсэн байна.  Харин залуучуудын улсын аваргын эмэгтэйчүүдийн алтан медалийн төлөө Монголын Улсын Гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбалаар удирдуулсан МУИС-ийн баг түрүүлжээ. Харин мөнгөн медалийг ОТИС, хүрэл медалийг МУБИС-ийн баг тамирчид хүртсэн байна.

Мөн өсвөр болон залуучуудын улсын аваргын шилдэг тоглогчдыг нас бүрт тодруулсан байна. Өсвөрийн охидын шилдэг тамирчнаар “Золбоо” багийн Н.Өнөрмаа, хөвгүүдээс Дорноговь аймгийн Н.Мэндбаяр нар тодорлоо. Харин залуучуудын ангилалд МУИС-ийн Н.Чимэддолгор, ОТИС-ийн А.Ням-Одсэр шилдэг тамирчнаар шалгарчээ.

Мөн 18 хүртэлх насны идэрчүүдийн улсын аваргын охидын ангилалд “Золбоо клуб” алтан медаль өргөмжлөл нэг сая төгрөгийн эзэн боллоо. Харин Баянхонгор, Хэнтийн аймгийн  охид мөнгө, хүрэл медалийг хүртсэн байна. Харин хөвгүүдийн ангилалд Г.Батлхам дасгалжуулагчтай “Дорноговь” аймаг аваргын алтан медалийн  төлөө “Налайх” дүүргийг 38:29-ийн харьцаатай хожиж алтан медаль,  нэг сая төгрөгийн эзэн боллоо. Харин Налайх дүүрэг мөнгө, “Золбоо клуб” хүрэл медаль хүртжээ.

Б.БИЛЭГ




NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж