Аялал жуулчлалд оюутнуудыг “дайчилна”

Хуучирсан мэдээ: 2013.04.15-нд нийтлэгдсэн

Аялал жуулчлалд оюутнуудыг “дайчилна”

Аялал жуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад чадварлаг, тогтвор суурьшилтай ажиллах боловсон хүчин дутагдалтай байдаг. Тэгвэл нөгөө талд  оюутнууд цагийн ажилд ч бол орж мөнгө олох хүсэлтэй байдаг. Энэхүү хоёр эрэлт, хэрэгцээг нэг цэгт уулзуулах боломжийг аялал жуулчлалын салбарынхан олгохоор болжээ. Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Аялал жуулчлалын багш, судлаачдын нийгэмлэг, Аялал жуулчлалын үндэсний төв, Монголын аялал жуулчлалын холбоо, Аялал жуулчлалын тогтвортой хөгжил төвөөс “Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” оюутны хөдөлмөрийн биржийг энэ сарын 18, 19-ний өдөр зохион байгуулахаар болжээ. Аялал жуулчлалын чиглэлээр их, дээд сургууль, коллежид сурч байгаа оюутнуудыг үйлдвэрийн дадлага хийлгэх, төгсөгчдөд ажлын байр зуучлах зорилгоор жил бүрийн хавар уг хөдөлмөрийн биржийг ажиллуулж ирсэн байна. Зуны амралтаараа мэргэжлийнхээ дагуу дадлага хийх, сургуулиа төгсөөд ажлын байртай болох боломжийг оюутнуудад энэхүү хөдөлмөрийн бирж олгох нь ээ.  

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж