
"Охиныг Лея Абрамович гэж нэрлэсэн. Эх, үрийн бие сайн байгаа. Өнгөрсөн долоо хоногт Нью-Йоркийн эмнэлэгт нярайлсан" гэж Роман Абрамовичийн хэвлэлийн албанаас мэдээлсэн байна. Дарья Жукова, Роман Абрамович хоёрын хувьд энэ хоёр дахь хүүхэд нь юм. Абрамович өмнөх гэрлэлтээсээ таван хүүхэдтэй тул Лея охин долоо дахь хүүхэд нь боллоо.
2009 онд Дарья Жукова нярайлж, хүүдээ Аарон Александр хэмээх нэр хайрласан. Роман Абрамович дизайнер бүсгүй Дарья Жуковатай 2005 оны хоёрдугаар сард Барселона хотноо "Челси"-гийн нэгэн тоглолтын дараахь үдэшлэгийн үеэр танилцсан ажээ.
Р.ГЭГЭЭ
Эх сурвалж: www.new.mn
