мэдээллээр гуравдугаар сарын 15-наас дөрөвдүгээр сарын 14-ний хооронд
дэлхийн зах зээл дэх Urals маркийн газрын тосны үнэ 104,7 ам.доллар
байсан байна. Тус улсын “60-66-90” татварын журмын дагуу ирэх тавдугаар
сарын 1-нээс газрын тосны экспортын татвар тонн тутамд 23,1 ам.доллараар
буурч 378,4 ам.доллар болох аж.
Харин бензиний экспортын татвар
одоогийн 361,4 ам.доллараас буурч, 340,6 ам.доллар болно. ОХУ-ын
газрын тосны экспортын татварын үнэ энэ сард 4,5 хувиар буурч, 401,5
ам.доллар болсон билээ. Тус улсын газрын тосны экспортын татвар дэлхийн
зах зээл дэх “хар алт”-ны үнэтэй шууд хамааралтай байдаг. Тиймээс газрын
тосны үнэ буурч байгаа нь дэлхийн эдийн засгийн байдал тогтворгүй
байгааг илэрхийлж байна.
2013 оны ОХУ-ын газрын тосны экспортын татвар
1 дүгээр сар -0, 9 ам.доллар 395,6 ам.доллар
2 дугаар сар +7,7 ам.доллар 403,3 ам.доллар
3 дугаар сар +17,3 ам.доллар 420,6 ам.доллар
4 дүгээр сар -19,1 ам.доллар 401,5 ам.доллар
5 дугаар сар -23,1 ам.доллар 378,4 ам.доллар
Э. Од