Dita Von Teese дотуур хувцасны брэндтэй болно

Хуучирсан мэдээ: 2011.04.14-нд нийтлэгдсэн

Dita Von Teese дотуур хувцасны брэндтэй болно

Тайчих урлагийн хатан хаан, төгс галбиртай хэмээгддэг Dita Von Teese өөрийн нэрийн дотуур хувцас зах зээлд гаргахаар ажиллаж байгаа тухайгаа мэдээлжээ.
Тэрбээр бүх размерын дотуур хувцас хийнэ гээд “Эмэгтэй хүн сайхан байхад тодорхой стандарт байдаггүй. Тарган ч бай туранхай ч бай өөртөө таарсан стилийн дотуур  хувцас өмссөн эмэгтэй гайхалтай харагддаг. Би бүсгүйчүүдийг дотуур хувцасны сонголтдоо өндөр ач холбогдол өгдөг байгаасай гэж хүсдэг. Энэ бол хайртай хүнээ татах хамгийн том зэвсэг байдаг шүү дээ.
Би бүх л эмэгтэйчүүдийг өөртөө итгэлтэй, хүчирхэг байхыг хүсдэг. Миний нэрийн дотуур хувцаснууд эмэгтэйчүүдийг тачаангуй бас хараат бус байхад туслах болно” хэмээн ярьжээ.
Эхний ээлжид зөвхөн Австралид худалдах ба дараа нь АНУ-д зарж эхлэх гэнэ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж