
Нийслэлийн Онцгой байдлын газраас дүүргүүдийн Өмч газрын харилцааны албад, Цагдаагийн хэлтсүүдтэй хамтран үерийн аюултай бүсэд суурьшсан айл өрхийг шар усны үерт автахаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж, нүүлгэн шилжүүлэх хүртэлх арга хэмжээг авч ажиллах аж. Мөн нийслэлийн дүүргүүдийн нутаг дэвсгэрт байрлах үерийн хамгаалалтын барилга байгууламж, ус цуглардаг гуу жалга, гол горхи, булаг шандны эрэг дагуух хогийг ч мөн цэвэрлэх юм байна.
Д.ЖАРГАЛ