
УИХ-ын гишүүн асан, ИЗНН-ын гишүүн З.Алтай 2008 оны УИХ-ын сонгуульд бие дааж өрсөлдөөд ялалт байгуулж, УИХ-д дөрвөн жил суусан. Өнгөрсөн жилийн сонгуулиар ИЗНН-аас нэр дэвшиж, өвдөг шороодсон тэрбээр сонгуулиас хойш нам жим байсаар оны дараахан Шведийн вант улсад элчин суухаар болсон билээ.
УИХ-ын сонгуулийн дараа “Үүргэвчтэй аялал”-аа үргэлжлүүлэх гээд тооны машин, газрын зураг бариад замын зардал, маршрутаа тооцож сууна гэж байсан тэрээр төрийн зардлаар “үүргэвчтэй аялах” болсон билээ.
Ш.ОЧ