
ерөнхийлөгчийн сонгууль өнгөрөгч ням гаригт болж, Социалист намаас нэр
дэвшсэн Николас Мадуро ялалт байгуулж, Венесуэлийн ерөнхийлөгчөөр
боллоо. Венесуэлийг сүүлийн 14 жилийн турш удирдсан Уго Чавез таалал
төгссөнөөс хойш өнгөрсөн нэг сар орчмын хугацаанд Мадуро ерөнхийлөгчийн
албан тушаалыг түр орлон гүйцэтгэж байсан билээ. Уго Чавез амьд ахуйдаа
залгамжлагчаараа сонгосон Мадуро энэ удаагийн сонгуульд 50,7 хувиар
ялалт байгуулсан юм. Харин түүний өрсөлдөгч ардчилсан үзэлтэй Каприлес
49,1 хувийн саналыг авчээ. Сонгуулийн дүн тодорхой болсны дараа Мадуро
ард түмэндээ хандан мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд галын наадам зохион
байгуулсан байна. Баярын арга хэмжээний дараа сонгуульд өрсөлдсөн
Каприлестай утсаар ярьж, ирэх жилүүдэд хамтран ажиллахыг уриалсан аж.
Өнгөрсөн оны аравдугаар сард болсон ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг
хүчний Каприлес, Уго Чавезтай өрсөлдөж дөрөвхөн хувийн саналын зөрөөгөөр
ялагдаж байсан юм. Мадуро ийнхүү зургаан жилийн турш Венесуэлийг
удирдахаар боллоо.
Б.СҮХ