Дахин санал хураалт дахих уу?

Хуучирсан мэдээ: 2013.04.15-нд нийтлэгдсэн

Дахин санал хураалт дахих уу?

УИХ-ын сонгуулийн 26-р тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт дахин санал хураалт өчигдөр 07.00-20.00 цагийн хооронд болсон билээ. Хуулийн дагуу санал хураалт 22.00 цагт дуусах ёстой ч хоёр цагийн өмнө дуусгасан гэх үндэслэлээр иргэн тойргийн хороонд гомдол гаргажээ.  Тодруулбал, 2012 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр УИХ-ын даргын захирамжаар гаргасан тогтоолын хоёрдугаар зүйлд “Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41,1 дэх хэсэг, 45 дугаар зүйлийн 46,1 дэх хэсгийн 20.00 цаг гэснийг 22.00 гэж өөрчилсүгэй” гэсэн байх юм. Тэгэхээр дээрх тогтоолын дагуу санал хураалт 22.00 цагт дуусах ёстой аж.

Энэ талаар СЕХ-ноос тодруулахад “Энэ асуудлыг тойргийн хороо шийдвэрлэнэ” гэснээс өөр тайлбар хийсэнгүй. Тойргийн хороо УИХ-ын тогтоолыг зөрчсөн эсэхийг тойргийн хорооны хуралдаанаар шийдвэрлэх юм байна. 26-р тойргийн хороо 12.00 цагаас хойш хуралдаж байгаа юм.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж