Перуд автобус осолдож, 33 хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2013.04.15-нд нийтлэгдсэн

Перуд автобус осолдож, 33 хүн нас баржээ

Орон нутгийн цагаар бямба гаригийн өглөө Перугийн Тружило хотод голын ойролцоох авто замаар зорчиж явсан автобус осолдож, 33 хүн нас барсан тухай орон нутгийн нэгэн сонинд мэдээлжээ. Осолдсон автобус 43 хүний суудалтай гэнэ. Осол болсон зам нь нэлээд гулгамтгай байсан бөгөөд манангийн улмаас үзэгдэх орчин хязгаарлагдмал байжээ. Орон нутгийн цагдаагийн газрынхан ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа аж.

Б.СҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж