
Тэд 2013 онд ДНБ 4.3 хувиар өснө гэж байсныгаа 3.7 болгож багасгажээ.
Мөн эдийн засгийн өсөлт 2015 онд 4.5 бус 4.1 хувь өсөх төлөвтэй байгааг зарласан байна.
Тус улсын дотоод үйлдвэрлэл ирэх онд 3.4 хувийн өсөлттэй гарах магадлал нэмэгдсээр буй /өмнө нь 3.7 хувь гэж тооцож байсан/, энэ байдал 2015 онд ч үргэлжилж, 3.4 хувьтай байх төлөвтэй байгаа зэрэг нь ДНБ болоод нийт эдийн засгийн өсөлтийг доош нь чангаах гол хүчин зүйл болжээ.
ЭЗХЯ үүнээс гадна хөрөнгийн шилжилт 2014 онд 0 болж балансална гэсэн тооцоо хийсэн байна. Мөн нь хөрөнгийн дотогш урсгал 30 тэрбум ам.доллар байна хэмээн төсөөлж байжээ. Мөн хөрөнгийн гадагшаа чиглэсэн урсгал өмнө нь 0 болж балансална гэж үзэж байсан бол 30 тэрбум ам.долларт хүрч болзошгүй гэж үзсэн байна.
ЭЗХ-ийн сайд Андрей Белоусов энэ сарын 12-ны өдөр дээрх тоо баримттай хамт “ДНБ-ийг нэмэгдүүлэх талаар дорвитой арга хэмжээ авахгүй бол эдийн засгийн хямрал үүсэхэд ойрхон байна. Зарим шинж тэмдэг нь ирэх намраас л ажиглагдаж эхэлнэ” гэсэн мэдэгдэл хийжээ.
