Овор ихтэй анхны планшет удахгүй гарна

Хуучирсан мэдээ: 2011.04.14-нд нийтлэгдсэн

Овор ихтэй анхны планшет удахгүй гарна

Lenovo-ийнхон планшетийн нэг төрлийн хэвшмэл загвар, хийц, хэрэглээний төрлийг эвдэж, TV, планшетийн үүргийг хослуулан гүйцэтгэх чадвартай хамелеон бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд анхдагч болж байгаадаа бардам, өөдрөг байгаа гэнэ. Lenovo компанийн үйлдвэрлэлийн бодлого Apple-ийн гүйцэтгэх захирал Стив Жобсын гайхашрал, ундууцлыг зэрэг төрүүлж болох ч, тус компани том оврын 23 инчийн хэмжээтэй планшет үйлдвэрлэх гэж буйгаа албан ёсоор зарлалаа. Lenovo-ийн маркетингийн ахлах мэргэжилтний мэдээлснээр энэхүү планшетийг бүх төрлийн хэрэгцээнд бус зөвхөн айл гэрийн зочны өрөөнд зориулан гаргаж байгаа гэсэн байна.

Планшетийн технологид цэнэг, телевизор эсвэл компьютерийн зориулалтаар ашиглахад хялбар байх, аль ч өрөөний хооронд зөөвөрлөх боломж зэргийг инженерүүд голлон анхаарч байгаа ажээ. Lenovo хамгийн анхны том оврын планшетаа 2011 ондоо багтааж худалдаанд гаргана хэмээн төлөвлөсөн байна.

Б.Энхцэцэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж