Сөрөг хүчин хүч нэмэх үү?

Хуучирсан мэдээ: 2013.04.15-нд нийтлэгдсэн

Сөрөг хүчин хүч нэмэх үү?

УИХ тун удахгүй нэг гишүүнээр бүл нэмж, 75-уулаа болох нь. УИХ-ын сонгуулийн 26-р тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт дахин санал хураалт өчигдөр болж, нийт сонгогчдын 33 хувь нь саналаа өгөв. Дахин санал хураалтаар сонгогчдоос авах саналын хувийг тогтоогоогүй учраас хамгийн өндөр санал авсан нэр дэвшигч тангараг өргөх юм. Урьдчилсан байдлаар МАН-аас нэр дэвшигч Д.Сумъяабазар 54 хувийн санал авч, ялалт байгуулсан бол АН-аас нэр дэвшсэн Л.Эрхэмбаяр 46 хувийн санал авчээ.

Гэвч сонгогчдын зүгээс 26-р тойргийн хороонд дахин санал хураалт 22.00 цагт дуусах байсныг тойргийн хороо 20.00 цагт дуусгасан, нэр дэвшигчидтэй холбоотой хууль зөрчсөн тохиолдол гарсан, сонгогчдын саналыг татах зорилгоор хэд хэдэн гомдол ирсэн бөгөөд үүнийг Цагдаагийн байгууллага, Тагнуулын ерөнхий газар шалгах юм. Тойргийн хорооны зүгээс одоогоор дүнгээ хараахан эцэслээгүй байна. Санал хураалтын дүнг эцэслэсний дараа тогтоол гаргаж, СЕХ-нд мэдүүлэх юм.

Хэдийгээр тойргийн хорооноос санал хураалтын дүнг эцэслэн мэдээлээгүй байгаа ч урьдчилсан дүнгээр МАН-аас нэр дэвшигч Д.Сумъяабазар олонхийн санал авч, ялалт байгуулсан нь тодорхой болоод байна. Ингэснээр тэрбээр УИХ-ын сэнтийд залрах 75 дахь эрхэм болж буй. Бас нэг онцлог нь Д.Сумъябазар УИХ-ын тангараг өргөж, үнэмлэхээ гардвал нийслэлд МАН-аас сонгогдсон анхны гишүүн болно.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж