
УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойргийн хорооноос өчигдөр орой 22.30 цагийн орчимд мэдээлэл хийж, сонгуулийн дүнг урьдчилсан байдлаар мэдээлсэн юм. Санал хураалтаар МАН-аас нэр дэвшигч Д.Сумъяабазар 54 хувийн санал авч, ялалт байгуулсан бол АН-аас нэр дэвшсэн Л.Эрхэмбаяр 46 хувийн санал авчээ.
СХД-ийн тойргийн хороо нь нийт 80 хэсэгтэй бөгөөд дөнгөж сая тус тойргийн хорооны дарга М.Баасандоржоос авсан мэдээллээр нэг тойргийн хорооноос мэдээлэл ирээгүй байгаа, ирцмэгц дүнг нэгтгээд тогтоолоо гаргаж, СЕХ-нд мэдүүлэх юм байна. Сонгуулийн санал хураалтын дүн эцсийн байдлаар гармагц сэтгүүлчдэд мэдээлэл хийх ажээ.
Ш.ЧИМЭГ