Осол гарч, гурван хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2013.04.14-нд нийтлэгдсэн

Осол гарч, гурван хүн нас баржээ

Нийслэлээс 60 км-ийн зайд /Олны нэрлэж заншсанаар 61-ийн гармын орчим/ өнөөдөр 16.30 цагийн үед автомашин осолдож, хоёр хүн нас барж, нэг хүн хүнд гэмтсэн аймшигт осол гарлаа. Баттай бус эх сурвалжийн мэдээлснээр бас нэг хүн амиа алдсан талаар мэдээлэл байна. Хүнд гэмтсэн нэг хүнийг Гэмтэл, согог, судлалын үндэсний төвд  хүргэсэн байна.

Нийслэлээс Дархан-Уул чиглэлийн замд явж байсан 26-76 дугаартай Гранд марк-2 автомашин, 99-77 дугаартай Аксент маркийн авто машинтай мөргөлдөж, замын хажуугийн жалга руу унасан байлаа.  Урьдчилсан байдлаар 26-76 дугаартай автомашины жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй гэсэн таамгийг цагдаагийнхан гаргаад байна. Энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа учраас хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэсэн тайлбар өглөө.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж