
Фото: Robin Utrecht / AFP
Засварын дараа музейн гол үзмэр Рембрандтын “Шөнийн эргүүл” зураг бусад найман мянган үзмэрээс хамгийн түрүүнд өөрийн байранд заларлаа. Нээлтийн эхний өдөр музейг 30 орчим мянган хүн үзэж сонирхжээ. Гэхдээ нээлтээс өмнө захиалсан тасалбарын тоо 75 мянгаас давсан байсан аж. Хүний эрүүл мэндэд хортой асбест хавтангуудыг цэгцлэхээр “Рейксмюзеум” музейг 2003 оны хавар засварт оруулжээ. Арван жилийн хугацаанд засварт 491 сая ам.доллар зарцуулсан байна.
“Рейксмюзеум” музей нь жуулчдын анхаарлыг татдаг Амстердамын гол түүхэн дурсгалт газрын нэг бөгөөд түүнийг 1808 онд I Наполеоны ах Голландын ван Луй Бонапарт үндэслэн байгуулжээ. Музейн цуглуулгын чухал үзмэрийг XV-XIX зууны мастерууд болох Рембрандт, Ян Стен, Ян Вермеерийн бүтээлүүд бүрдүүлдэг байна.