Мексикийн булангийн хохирогчид хилэгнэж байна

Хуучирсан мэдээ: 2011.04.14-нд нийтлэгдсэн

Мексикийн булангийн хохирогчид хилэгнэж байна

“British Petroleum”-ын  Мексикийн булан дахь нефтийн өрөмдлөгийн цамхаг дэлбэрч, Луизанагийн эрэгт живснээс  тус компанийн 11 ажилтан ами алдаж, асар их хэмжээний нефть далайд асгарсан билээ. Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард болсон уг ослоос хойш нэг жилийн дараа Луизанагийн хилэгнэсэн оршин суугчид болон хувьцаа эзэмшигчид “British Petroleum”-аас нэгдсэн хурал хийхийг шаарджээ.  Мексикийн булангийн загасчид, болон оршин суугчид Лондонд эсэргүүцлийн жагсаал хийж  байгаа гэнэ. Гэвч “British Petroleum” Оросын төрийн эзэмшлийн “Роснефть” тэй байгуулсан арван тэрбум ам.долларын гэрээгээ аврахаар тэмцэж байгаа ажээ. 2010 оны дөрөвдүгээр сарын 20-нд Мексикийн буланд асгарсан “British Petroleum”-ын  нефть Луизанагийн оршин суугчид, загасчдын амьдралд ямар хор хохирол авчирсныг нэгдсэн хурлаар хэлэлцэхийг хохирогчид шаардаж байгаа ажээ.

Хохирогчид  байгаль хамгаалах байгууллагуудтай хамтран эсэргүүцлийн хөдөлгөөнөө улам өргөжүүлж байгаа гэнэ.  Өнгөрсөн сард “British Petroleum”-ын нэгэн ажилтан хохирогчдын нөхөн олговортой холбогдолтой чухал файл бүхий лаптопыг алга болгосон тухай мэдээ шуугиан дэгдээсэн юм.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж