
Театр 50 дахь улиралын нээлтээ театртайгаа нас чацуу уг бүтээлээр нээсэн бөгөөд гол дүрүүдэд анх удаа Гавьяат жүжигчин, дуурийн гоцлооч Э.Амартүвшин, дуурийн гургалдай хоолойт Ө.Уянга нар хослон дуулсан юм. Харин энэ удаа ойд зориулсан тоглолтоор тариачин бүсгүй Татъяанад дуурийн залуу гоцлооч Б.Энхнаран дуулах бол Ленскийн дүрийг тус театрт ажиллаад нилээд хэдэн жил болж буй, өмнө нь энэ дүрд нэг бус удаа дуулсан тенор Г.Шижирболд бүтээх нь ээ.
Залуу сопрано Б.Энхпараи бол Санкт-Петербургийн Хөгжмийн академийг өнгөрсөн жил төгссөн, эх орондоо болсон дуурийн дуу дуулаачдын хоёр ч уралдааны гран при шагнал хүртсэн дуучин. Тэрбээр энэ амжилтаараа гарамгай уран бүтээлчдийн "Виртуозо" гала тоглолтод уригдан уран бүтээлээ толилуулсан юм.
“Евгений Онегин” дуурийн гол дүрүүдэд Татъянад сопрано Б.Энхнаран, Ольгад контр альт Ц.Ариунаа, Онегин баритон Э.Анхбаяр, Ленскийд тенор Г.Шижирболд, газрын эзэн авхай Ларинад меццосопрано М.Дариймаа, асрагч эхэд меццосопрано Р.Доржхорлоо, ван Греминд бас Ж.Бямбажав, Трикед тенор Б.Гомбо-Очир, сумангийн даргат бас Э.Бумхүү, Зарецкийд бас Б.Алтанхуяг, Гельод О.Батбаатар нар тоглох юм.