УИХ-д тогтоолын төсөл өргөн барина

Хуучирсан мэдээ: 2013.04.14-нд нийтлэгдсэн

УИХ-д тогтоолын төсөл өргөн барина

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын асуудлыг шийдвэрлэх зорилгоор Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ.

Хадгаламж зээлийн хоршоодын үүсгэн байгуулагчдын буруутай үйл ажиллагааны улмаас 8301 иргэнд учирсан хохирол өнөөдрийг хүртэл бүрэн барагдаагүй, эдгээр иргэдийн өргөдөл, гомдол өдрөөс өдөрт нэмэгдэж байгаатай холбогдуулан төрөөс зайлшгүй дэмжлэг үзүүлэх хэрэгцээ, шаардлага байна.

Хохирогчдын хохирлыг барагдуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа хэдий ч хоршоодоос хураагдсан хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, зээлдэгч нараас төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгөнөөс нийт үлдэгдэл хохирлыг барагдуулах бололцоогүй болоод байгаа аж. Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хууль нь Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиудтай зөрчилдөж байгаагаас үүдэн өнөөдрийг хүртэл хууль, шүүхийн шийдвэр хэрэгжиж, хохирогчдын хохирол барагдахгүй байгаа гэсэн Хууль зүйн сайдаар ахлуулсан Ажлын хэсгийн саналыг дүгнэлт гарсан байна. Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн хохирлыг  эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж