
Монголын Үндэсний Комисс болон Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын
дурсгалт газрын хамгаалалтын захиргаа хамтран “Соёлын болон гар урлалын
бүтээлийн үйлдвэрлэлийн чадавхийг Дэлхийн олон улсын чанарын стандартад
нийцүүлэх нь” сургалт-семинарыг дөрөвдүгээр сарын 11-17-ны өдрүүдэд
Өвөрхангай аймгийн Хархорин суманд хийж байна. Сургалтыг Олон улсын гар
урлалын шинжээч Жозеф Ло хөтлөн явуулж, Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын
дурсгалт газрын нутаг дэвсгэрт оршдог хоёр аймгийн таван сум Хархорин,
Хужирт, Бат-Өлзий, Хотонт, Хашаат сумдын гар урлаачид хамрагдаж байгаа
ажээ.
Түүнчлэн сургалтаар ЮНЕСКО-гийн чанарын батламжит гар
урлалын бүтээлийн шагналыг хүртсэн Ноосон зангилаа дундын хоршооны дарга
Ц.Цэнд-Аюуш Монгол улсаас бүтээгдэхүүн оролцуулж байсан арга туршлагаас
хуваалцах тухай ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комиссоос мэдээллээ.
У.БОЛОР