Татварынхан ажил хэрэгч уулзалт зохион байгуулав

Хуучирсан мэдээ: 2011.04.14-нд нийтлэгдсэн

Татварынхан ажил хэрэгч уулзалт зохион байгуулав

Дорнод аймгийн Татварын хэлтсээс энэ сарын 12-нд орон нутагт үйл ажиллагаа явуулж буй хэвлэл мэдээллийн байгууллагуудын ажилтнуудтай өглөөний ажил хэрэгч уулзалтыг зохион байгууллаа. “Татварын үйлчилгээг олон нийтэд ил тод, шуурхай хүргэхэд хэвлэл мэдээллийн ажилтнуудын оролцоо” сэдэвт уг уулзалтыг нээж тус хэлтсийн дарга Л.Цэвэлсүрэн өөрийн байгууллагын үйл жиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийв. Мөн ирэх есдүгээр сард тохиох Шинэ үеийн татварын алба үүсэн байгуулагдсаны 20 жилийн арга хэмжээний хүрээнд хэвлэл мэдээллийн байгууллагуудтай төлөвлөгөө гарган цаашид тодорхой мэдээлэл сурталчилгааны ажлуудыг хийж олон нийтэд түгээх талд хамтран ажиллах талд харилцан тохиолцов.  

Хэвлэл мэдээллийн ажилтануудын зүгээс татварын байгууллагын үйл ажиллагааны онцлог, тэдний өмнө тулгамдаж буй асуудлууд, иргэдийн зүгээс тавьдаг зарим асуудал, уул уурхай, ашигт малтмалын компаниудаас авах татварын явцын талаар гэх мэт олон асуудлуудаар харилцан санал солилцсон ажил хэрэгч уулзалт өрнүүллээ.

Б.Мөнгөнтуул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж