Путины ерөнхийлөгч болох магадлал буурч байна

Хуучирсан мэдээ: 2011.04.14-нд нийтлэгдсэн

Путины ерөнхийлөгч болох магадлал буурч байна

 "Левада" төвийн явуулсан "2012 оноос хойших хослол" нэртэй санал асуулгаар оросуудын 36 хувь нь Владимир Путин дахин ерөнхийлөгчөөр сонгогдоно гэдэгт итгэж байна. Өнгөрсөн нэгдүгээр сарын санал асуулгаар энэ хувь 48 байсан юм. Харин Путиныг 2012 оноос хойш ерөнхий сайдаар үлдэнэ гэх итгэл хүний тоо өмнөхөөс 10 хувиар нэмэгдсэн байна. Путины нэр хүнд ийнхүү буурч байгаа нь ОХУ-ын өнөөгийн ерөнхийлөгч Дмитрий Медведевийн нэр хүнд өсч буйтай холбон тайлбарлаж болно.

Санал асуулгад оролцогчдын 33 хувь нь Медведев ерөнхийлөгчийн албан тушаалаа хадгалан үлдэнэ гэсэн бол 26 хувь нь түүнийг ерөнхий сайд болно гэжээ.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж