Сонгинохайрханчууд маргааш сонголтоо хийнэ

Хуучирсан мэдээ: 2013.04.13-нд нийтлэгдсэн

Сонгинохайрханчууд маргааш сонголтоо хийнэ

УИХ-ын сонгуулийн 26-р тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт маргааш дахин санал хураана. Санал хураалт 07.00-20.00 цагийн хооронд явагдах бөгөөд нийт 182 мянга 971 /УИХ-ын сонгуулийн үеэр бүртгэгдсэн тоо/ сонгогч санал өгөх юм. Дахин саналт хураалтад нийт 397.4 сая төгрөгийг зарцуулж байгаа ч нэр дэвшигчид сурталчилгаа хийхгүйгээрээ онцлог аж.

УИХ-ын сонгуулийн хуулийн дагуу дахин санал хураалт ирц харгалзахгүйгээр хамгийн олон санал авсан нэр дэвшигч нь УИХ-ын гишүүнээр сонгогдох боломжтой.

Сонгинохайрханчууд УИХ-д МАН-аас нэр дэвшсэн Д.Сумъяабазар, АН-аас нэр дэвшсэн Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр нарын нэгийг сонгох юм. Учир нь УИХ-ын 2012 оны сонгуулийн хуулийн дагуу нэр дэвшигчид сонгогчдоосоо босго оноо буюу 28 хувиас дээш санал авч чадаагүй тохиолдолд дахин санал хураалт явуулна гэж заасан билээ. Мөн санал хураалтыг нэр дэвшигчдээс хамгийн өндөр санал авсан хоёр нэр дэвшигч өрсөлдөнө гэж заасны дагуу дээрхи хоёр нэр дэвшигч өрсөлдөх юм. 

Дахин санал өгөх сонгогчид УИХ, НИТХ болон орон нутгийн сонгуулийн санал өгсөн байрандаа саналаа өгөх юм байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж