“Дууны машин” чихэвч худалдаанд гарна

Хуучирсан мэдээ: 2013.04.13-нд нийтлэгдсэн

“Дууны машин” чихэвч худалдаанд гарна

Emilio Estefan болон Monster брэндүүд хамтран “Sound Machine” буюу “Дууны машин” нэртэй өвөрмөц чихэвчээ танилцууллаа.

Гоёмсог ягаан өнгийн энэхүү чихэвч нь том, жижиг хоёр хувилбартай болжээ. Том нь 249,99 ам.доллар бол  жижиг нь 149,99 ам.долларын үнэтэй аж.

Шуугиан дарагчтай, маш цэвэр дуугаралттай, өндөр чанартай уг чихэвчийг энэ сарын 14-нөөс буюу маргаашнаас эхлэн худалдаанд гаргах гэнэ.

Emilio Estefan “Бид хэрэглээ төдийгүй стиль имижээ илтгэх гоёл болж чадахуйц чихэвчийг бүтээсэндээ баяртай байна. Энэ бол бидний мөрөөдөл байсан” хэмээн хэвлэлийн хурлын үеэр онцолжээ.

Т.ТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж