“Sweetymotion” шинэ клипээ дэлгэнэ

Хуучирсан мэдээ: 2013.04.13-нд нийтлэгдсэн

“Sweetymotion” шинэ клипээ дэлгэнэ

“Sweetymotion” хамтлагийхан өнгөрсөн онд 15 жилийн ойн баяраа хамтлагийн хуучин гишүүдтэйгээ, сонсогч фенүүдтэйгээ дуу хуур, сэтгэл хөдлөлөөр дүүрэн сайхан тоглолтоор тэмдэглэсэн билээ. Он гарсаар “Sweetymotion” хамтлагийнхан Америкийн Нэгдсэн Улсад амарч байх хоорондоо багагүй ажил амжуулаад ирснээ бидэнтэй хуваалцлаа. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд Аризона, Калифорниа, Иллиной, Невада зэрэг мужуудаар аялан “Наддаа эргээд ирээч“, “Аргалд явсан ижий”, “Эрхэм сэтгэл” дуунуудыхаа клипний зургийг авахуулаад саяхан эх орондоо иржээ.

2010 онд гарсан “Cанахын аялгуу”, “You’re So Sexy” зэрэг дууг багтаасан “Emotion” цомгийн бүх дуугаа дүрсжүүлэхээ амласан уран бүтээлч бүсгүйчүүд энэ удаад “V” студитэй дахин хамтран ажиллаж байгаа ажээ.” Sweetуmotion”-ий тав дахь цомог болох “Emotion”-д багтсан “Наддаа эргээд ирээч“ дууны клип энэ жилийн хамгийн эхний уран бүтээл болон хүрэхэд бэлэн болжээ. Уг дууны аяыг хамтлагийн ахлагч Э.Ганболор хамтлагийн продюсер Б.Чинбаттай хамтран зохиосон бөгөөд үгийг мөн л тэрээр хамтлагийн бүсгүйчүүдтэйгээ хамтран бичжээ. Тэдний “Хайрын замд” дууны үгийг бичсэн яруу найрагч Хулганайн Тэргэл мөн энэ дууны үгэн дээр редактороор ажиллажээ. Харин клипний хувьд урьд урьдний клипүүдээс ялгарч чадахуйц өнгө төрх, стиль имиджийг харуулахыг зорьсон бөгөөд клипний өнгө, зураг авалт, шийдэлийн хувьд “V” студийн уран бүтээлч залуусын авъяас, чадварыг дахин нэг удаа батлан харуулах бүтээл болсон гэдэгтэй мэргэжил нэгтнүүд санал нэг байгаа гэнэ. Уг шинэ клип энэ сарын дундуур үзэгчдийн хүртээл болох нь ээ.

Г.ДАША





NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж