Тэмцээн дөрөвдүгээр сарын 13-14-ны өдөр Мон-Алтиус БТДСургуулийн зааланп явагдана. Тэмцээнд нийт 10 баг 3 хэсэгт /4, 3, 3/ гэсэн байдлаар хуваагдаж, хэсгээсээ эхний 2 байраар шалгарсан багууд /нийт 6/ дахин 2 хэсэгт хуваагдаж, тэндээс гарсан багууд олимпийн системээр тоглоно.
Тэмцээний аваргын төлөөх тоглолт уламжлал ёсоор тавдугаар сарын 16-ны өдөр Спортын Төв Ордонд хүүхдүүдийн финалийн тоглолттой хамт явагдана. Харин хүрэл медалийн тоглолт 14-ны өдөр явагдаж дуусна. Шагналыг тавдугаар сарын 16-ны өдөр гардуулна.
Тэмцээний нээлтийн үйл ажиллагаа дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн 12,00 цагаас явагдана.
Тэмцээнтэй холбоотой асууж лавлахаар зүйлсийг 99851029, 94392020, 94532020, 94512020 болон 94362020 гэсэн дугаар болон telmen0220@yahoo.com гэсэн хаягнаас лавлах боломжтой.