Украины прокурор Путиныг байцаана

Хуучирсан мэдээ: 2011.04.14-нд нийтлэгдсэн

Украины прокурор Путиныг байцаана

Украины ерөнхий прокурорын газар ОХУ-ын ерөнхий сайд Владимир Путинаас мэдүүлэг авч, Украины экс ерөнхий сайд Тимошенкогийн хэрэгт хавсаргахаар шийдсэн байна. Тимошенкогийн өмгөөлөгчийн хэлснээр энэ мэдээллийг Украины Ерөнхий прокурорын газрын онцгой хэргийн мөрдөн байцаагч Александр Нечвоглод өгсөн байна. “Ойрын хугацаанд Путинээс заавал байцаана. Түүний мэдүүлэггүйгээр хэргийг шүүхэд шилжүүлэх аргагүй” гэж тэр хэлсэн байв.

Ерөнхий прокурорын газраас энэ сарын 13-нд ерөнхий сайд асан Юлия Тимошенкод ОХУ-д байгалийн хий нийлүүлэх 2009 оны гэрээг албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж, Украинд хохиролтой хийсэн хэмээн эрүүгийн хэрэг нээсэн юм. Уг гэрээнд байгалийн хийн 1000 шоо метрийн үнийг 450 ам.доллар гэж тусгасан байснаас Украин 200 сая ам.долларын хохирол амссан гэж хуулийнхан үзжээ.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж