
Залуусын чөлөөт цагаа өнгөрүүлхээр очдог, хэрдээ л томд тооцогдох “Метрополис”, “Эргэн дурсахуй”, “Дурсамж”, “Амрита” диско баар, караоке, шөнийн клубын үйл ажиллагааг зогсоосон байна. ОБЕГ-аас хүн олноор цуглардаг үзвэр үйлчилгээ, худалдаа, баар, цэнгээний газруудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын гэнэтийн шалгалт хийхэд дээрх нэр бүхий газрууд бүдэрчээ. Эдгээр үйлчилгээний газрууд сүүлийн 4-5 жилд хийгдсэн галын аюулгүй байдлын талаарх зөрчлүүдээ арилгахгүй байсаар өдийг хүрсэн тухай холбогдох албаныхан нь мэдээлсэн юм.
М.НАРАН