Богино банзал өмсөхгүй байхыг сануулав

Хуучирсан мэдээ: 2013.04.12-нд нийтлэгдсэн

Богино банзал өмсөхгүй байхыг сануулав

Оросын Тюмень хотод оршдог мусульман шашины нэгэн сүмийн тэргүүн Фатых Гарифуллин хавар цаг ирсэнтэй холбогдуулан бүсгүйчүүдийг богино банзал өмсөхгүй байхыг сануулсан нь олны анхаарлыг татжээ.

Тэрээр богино банзал эрт өмсөх нь эрчүүдийг хүчингийн хэрэгт өдөөн турхирсан хэрэг болж магадгүй гэдгийг сануулсан байна.

“Аюулгүй байдлын үүднээс бодвол гарцаагүй үүнийг сануулах хэрэгтэй. Эрчүүд хавар гудамжинд гараад богино банзалтай эмэгтэйчүүдийг хараад ямар ч дур хүсэл, бодол санаа төрж магадгүй. Эрчүүд богино банзалтай бүсгүйг хараад “тэнцвэрээ” нэг алдвал хэрэг хийхээс буцахгүй болж магадгүй” хэмээн Фатых хэлжээ.

“Египетэд одоо 30 хэм халуу шатаж байгаа ч бүсгүйчүүд нь энгэр цээж, хөлөө ил гаргалгүй яваад байж болдог. Тиймээс бүсгүйчүүд өөрсдийгөө аюулаас хамгаалахын тулд эхлээд богино банзал өмсөхгүй байх хэрэгтэй” гэж Фатых тодруулсан байна.

Р.ГЭГЭЭ

Эх сурвалж: www.NEW.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж