Хуучирсан мэдээ: 2011.04.14-нд нийтлэгдсэн

Каддафи болзол тавив

Муамар Каддафи эрх мэдлээсээ огцрох гурван нөхцөлийг тавилаа. Нэгд, засгийн эрхийг зөвхөн өөрийн хүү Сейф аль-Исламд шилжүүлэх, хоёрт, өөрт нь ямар нэг хүндэт тушаалыг үлдээх, гуравт, эх орондоо үлдэнэ гэжээ.

Энэ гурван шаардлагыг биелүүлсэн цагт тэр огцорч болох гэнэ. Африкийн холбооны дэвшүүлсэн санал бүтэргүйтсэний дараа тэрбээр Ливид энх тайван тогтоох өөрийн төлөвлөгөөг Катар, Парист хэлэлцэхэд бэлэн байгаа ажээ.

Энэ тухай Арабын «Аш-Шарк аль-Аусат» сонин Ливийн сөрөг хүчний эх сурвалжийн дагуу нийтэлсэн байлаа. 

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж