Саймон Коул хэзээ ч санал өгч байгаагүй

Хуучирсан мэдээ: 2013.04.12-нд нийтлэгдсэн

Саймон Коул хэзээ ч санал өгч байгаагүй

Их Британийн шоу ертөнцийн од Саймон Коул хэзээ ч улс төрийн сонгуульд оролцож, санал өгч байгаагүй гэнэ. Тэрээр энэ долоо хоногийн эхээр тус улсын түүхэнд гурван ч удаа улиран сонгогдсон “Төмөр хатагтай” гэгдэх Маргарет Тетчерийг таалал төгссөний дараа уран бүтээлчдийн дунд улс төрийн талаар өрнөсөн халуухан ярианы үеэр энэ тухай цухалзуулсан нь олныг гайхашруулжээ.

Одоогоор “Авьяаслаг британичууд” шоуны долоо дахь цувралын шүүгчээр ажиллаж байгаа тэрээр саяхан тус шоуны бусад шүүгчдийн хамт “BANG Showbiz”-д өгсөн ярилцлагадаа “Би хэзээ ч сонгуульд саналаа өгч байгаагүй. Бүр хэзээ ч шүү. Цаашдаа ч өгөхгүй. Гэхдээ үнэхээр төвөгшөөсөндөө биш л дээ” хэмээн ярьжээ. Түүнчлэн тэрээр Маргарет Тетчерийн талаар яриагаа үргэлжлүүлж “Түүнд хэрвээ асар их авьяас чадвар байгаагүй бол тэр гурван ч удаа Ерөнхий сайдаар томилогдохгүй байх байсан. Тэр бол үнэхээр гайхамшигтай нэгэн байсан” хэмээн ярьжээ.

Э.АНХТУЯА 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж