Буриадын их сургуульд суралцахыг урив

Хуучирсан мэдээ: 2013.04.12-нд нийтлэгдсэн

Буриадын их сургуульд суралцахыг урив

Буриадын их сургуулийн төлөөлөгчид Монголд хүрэлцэн ирж, Буриадын их сургуульд монгол оюутнуудыг суралцуулах зорилгоор хийж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.

Буриадын их сургуульд 11 мянган оюутан 50 гаруй чиглэлээр суралцдаг бөгөөд одоогоор Монголын 30 оюутан хэлний бэлтгэлээс эхлээд докторын зэрэгт суралцаж байгаа аж. Сургалтын чанараар дэлхийн төвшинд хүрсэн   Буриадын их сургуульд  монгол оюутнууд суралцах олон давуу талтайг албаны хүмүүс дурдаж байлаа. Уг сургуульд элсэх хүсэлтэй оюутнууд орос хэлний дундаас дээш мэдлэгтэй бол шалгалтаа өгөөд, визээ гаргуулаад, Эрхүү мужийн сургуульд суралцах бооломжтой,  харин орос хэл мэдэхгүй бол хэлний бэлтгэлд сураад үргэлжлүүлэн хүссэн мэргэжлээрээ Буриадын их сургуульд суралцах боломжтой аж. Буриадын их сургуульд суралцахыг хүссэн хүн өргөдөл материалаа бүрдүүлэн БШУЯ-аар дамжуулан Оросын боловсролын яаманд хүргүүлэх ёстой ажээ.

Буриадын их сургуулийн тухай танилцуулах арга хэмжээ өнөөдөр 15.00 цагт ОХУ-ын шинжлэх ухаан, соёлын төвд эхэлсэн бөгөөд дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэл мөн “Мишээл экспо” төвд танилцуулах арга хэмжээ зохион байгуулж буй гэнэ.

М.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж