УДШ-ийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав

Хуучирсан мэдээ: 2011.04.14-нд нийтлэгдсэн

УДШ-ийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав

УИХ-ын чуулганы пүрэв гаригийн үдээс өмнөх хуралдаанд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч н.Уранцэцэгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Ц.Зориг танилцуулжээ. Н.Уранцэцэг нь шат, шатны шүүхэд ажиллаж байсан, Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг сонгон шалгаруулах шалгалтад тэнцсэнээр ийнхүү нэр дэвшиж байгаа аж.
УИХ-ын гишүүн Д.Одбаяр хэлэхдээ “Олон жилийн ажлын дадлага туршлага, байнгын хорооны хуралдаанд оролцохдоо гишүүдийн асуултад хариулт өгч байгаа зэргээс үзэхэд их зөв хүн юм байна гэж ойлгосон. Хүндхэн шалгууруудыг олон жилийн хөдөлмөрөөр давж, энэ хэмжээнд хүрсэн байх Цаашдынхаа ажилд хуулиа барьж, зөв шударга ажиллаарай” гэсэн юм. Одоо харин энэ асуудлыг УИХ Ерөнхийлөгчид танилцуулна. Ерөнхийлөгч зарлиг гаргаснаар Улсын дээд шүүхийн шүүгчээр н.Уранцэцэгийг томилох учиртай.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж