Орос, Хятад түншлэлээ өргөжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.04.14-нд нийтлэгдсэн

Орос, Хятад түншлэлээ өргөжүүлнэ

Дмитрий Медведев ба Ху Жиньтао

ОХУ-ын ерөнхийлөгч Хятадад айлчилж байна. Хоёр орны удирдагч стратегийн түншлэлээ улам өргөжүүлэхээр амаллаа.  Хятадын дарга Ху Жиньтао ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев нар өнгөрсөн лхагва гаригт Хайнань аралд уулзсан байна. Хайнаньд пүрэв гаригаас Бразили, ОХУ, Хятад, Энэтхэг ба ӨАБНУ оролцдог бүлгийн саммит үргэлжилж байна.

Лхагва гаригийн хэлэлцээрийн дараа Ху Жиньтао мэдэгдэхдээ хоёр орон стратегийн түншлэлээ хөгжүүлэхэд дэвшил гаргалаа, цаашид улам хөгжүүлэх болно гэжээ.

Хятад, ОХУ хоёр эдийн засаг ба улс төрийн салбарт хамтын ажиллагааг идэвхжүүлнэ гэдэгт найдаж байгааг Дмитрий  Медведев хэлжээ.

Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж