Б.Ганбаатар 1991 оноос боксын спортоор хичээллэж, улсын аваргаас дэлхийн аварга хүртэл амжилт үзүүлж Монголын боксын түүхийг бичилцэж ирсэн тамирчин юм. Тэрээр өөрийн гаргаж байгаагүй амжилтыг нутгийнхаа хүүхдүүдийг гаргаасай хэмээн хүсч боксын спортыг дэмжиж, хөгжүүлэхийн төлөө зүүн бүсийн тэмцээнийг энэ жилээс зохион байгуулж байгаа юм байна. Цаашид уламжлал болгон зохиох гэнэ.
Мөн тэмцээний шүүгчээр Монголын боксын холбооны дэд ерөнхийлөгч Ц.Цэрэнням, ерөнхий зохион байгуулагчаар Ц.Батхүү, ивээн тэтгэгчээр “Немон”, “Тод ундарга”, “Орхон буур”, “Мөнхийн улаан уул” компани, мэдээллийн ивээн тэтгэгчээр Монголын үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин, улс төр, мэдээллийн Polit.mn, news.mn сайт оролцож байна.
Тэмцээн хөдөө орон нутагт орхигдоод байгаа боксын спортыг хөгжүүлэх, зүүн бүсийн хүүхэд, залуусыг дэмжих зорилготой. Одоогоор Сүхбаатар аймаг хурдан угшлын адуугаар брэнд болж морин спортын түүхийг бичиж байгаа бол тун удахгүй өсвөрийн боксчид нь улс, бүсийн тэмцээнд цахиур хагалж, олимпийн түүхийг бичилцэх цаг ирнэ хэмээн боксын ОУХМ Б.Ганбаатар илэрхийлж байна.