Нүүрсний орлого 42 хувиар буурав

Хуучирсан мэдээ: 2013.04.12-нд нийтлэгдсэн

Нүүрсний орлого 42 хувиар буурав

Монголын коксжих нүүрсний экспортын
уналт үргэлжилсээр байна. Оны эхний улирлын байдлаар 3,4 сая тонн
коксжих нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5,1
хувийн өсөлттэй байгаа юм. Гэхдээ үнийн дүнгийн хувьд 209 сая доллар
болж, 41,7 хувиар буурчээ. Өнгөрсөн оны эхний улиралд 358 сая долларын
орлогыг коксжих нүүрсний экспортоос олж байсан юм.

Гуравдугаар
сарын хувьд эхний хоёр сартай харьцуулахад экспортын хэмжээ хоёр дахин
нэмэгдсэн байна. Гэхдээ экспортолсон үнийн дүн нь дөнгөж 41 хувиар
өсчээ. Энэ нь Хятадад коксжих нүүрсний үнэ буурч байгаатай холбоотой юм.

Монгол улсын экспортын 40 орчим хувийг бүрдүүлдэг коксжих нүүрсний
хувьд энэ жил хүндхэн байх бололтой. Төсвийн орлогын нэлээд хувийг
нүүрсний экспортоос төвлөрүүлэхээр тооцоолсон. Энэ жил 30 сая тонн нүүрс
экспортлох төлөвлөгөөтэй ч эхний улиралд дөнгөж 10 гаруйхан хувийн
биелэлттэй байгаа нь төсвийн орлогод хүндээр тусч магадгүй байна.

С.Болд

 
www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж