
Та өрөөндөө температур хэмжигч байрлуулдаг уу? Тийм бол танд зүгээр нэг халуун хэмжигч биш ханын өнгөтэйгээ зохицож, өнгөө өөрчилж чаддаг “хамелеон” термометр танилцуулж байна. Энэхүү ухаалаг термометр нь wi-fi бөгөөд гэрийн температур тохиромжгүй болж эхлэхэд танд цахим шуудангаар мэдээлэх чадвартай аж.
Мөн та гар утсаараа дамжуулан гэрийнхээ дулааныг тохируулж, гэртээ ирэх үед дулаахан юм уу сэрүүхэн байхаар тохируулж болно.
Та энэ халуун хэмжигчийг тавдугаар сараас эхлэн 249 ам.долларын үнээр авах боломжтой.
Т.ТҮВШИН




