
Өдгөө 37 настай жүжигчин бүсгүй ойрын хэдэн өдрийн турш “Их найм”-ын уулзалтад бэлтгэж буй Британийн Засгийн газрын эрхмүүдтэй уулзах болсон нь гэрэл зурагчдын дуранд өртөх болжээ.
Хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар түүнийг магадгүй НҮБ-ын үүрэгт ажилтай нь холбоотойгоор, мөн үргэлж санаа тавьдаг дүрвэгсдийн асуудлаар дээрх уулзалтад оролцох бололтой гэсэн яриа хэдийнэ тархсан гэнэ.
Жоли өчигдөр буюу пүрэв гаригт “Lancaster House”-ийн гадаа Их Британийн Гадаад хэргийн сайд Уильям Хейгтэй ярилцан зогсч байгаа нь ийнхүү гэрэл зургийн хальснаа буужээ.
Хойд Солонгос болон Сирийн асуудалд онцгойлон анхаарч байгаа “Их найм”-ын уулзалт Умард Ирландад зургадугаар сарын 16-18 нд зохиогдох аж.

