Кентуккийн Конгрессмен сургуулийн зодоонд хүнд гэмтжээ

Хуучирсан мэдээ: 2011.04.14-нд нийтлэгдсэн

Кентуккийн Конгрессмен сургуулийн зодоонд хүнд гэмтжээ

Кентукки мужийн Конгрессмен  Диуэйн Банч (Dewayne Bunch) багшийнхаа ажлыг давхар хийдэг. Тэрээр зодолцож буй сурагчидаа салгахаар оролдоод хүнд гэмтэл авсан тухай Associated Press мэдээлэв.

Уитли тойргийн сургуулийн зоогийн газар уг хэрэг гарсан ба 15-16  насны хөвгүүд зодолдож байсныг салгах гэж байгаад 49 настай Банч нэгэн сурагчид зохиулан унахдаа ар дагзаараа шалан дээр унан хүнд гэмтэл авч, эмнэлэгт хүргэгдэн биеийн байдал нь хүнд байгаа гэнэ. Сурагчдыг баривчлан саатуулж тэдэнд хүнд халдсан гэх танхайн хэрэг үүсгээд байна.

Банч Бүгд найрамдах намаас 2010 онд Конгресст сонгогдсон байлаа. Тэрбээр Уитлийн тойргийн сургуульд 17 дахь жилдээ тооны багшаар ажиллаж байна.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж