
Баянзүрх дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсээс өчигдөр “БИ ЧАДНА“ өдөрлөгийг 16 дахь жилдээ зохион байгууллаа. Өдөрлөгийн хүрээнд тархины саа, дауны хам шинж, оюун бэрхшээлтэй хүүхдүүдэд хандах олон нийтийн хандлага болон эцэг эхчүүд, хүүхдүүдийг би, бид чадна гэсэн итгэл үнэмшил бий болгох, эдгээр хүүхдүүдэд ирээдүйд нийгмийн амьдралд бие даан оролцох үндэс суурийг тавих, тэсвэр хатуужил зоригийг бага наснаас нь төлөвшүүлэхэд чиглэдгээрээ онцлогтой аж.
“БИ ЧАДНА“ өдөрлөгт хүүхэд, эцэг эх, ажилчид, дэмжигч зэрэг нийт 300 гаруй хүн оролцсон байна. Өдөрлөгийн үеэр боулинг, тэргэнцэртэй болон валкертай уралдаан, хаалганд бөмбөг өшиглөх, сагсанд бөмбөг шидэх, цагираг унагах зэрэг нийт спортын 12 төрлөөр тэмцээн зохион байгуулж, насны ангилал болон бэрхшээлийн хэлбэрээс хамаарч 2-12 насны хүнд болон хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дунд зохион явуулжээ.
Г.ДАРЬ
