“Авьяаслаг британичууд”-ын шинэ цуврал эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2013.04.12-нд нийтлэгдсэн

“Авьяаслаг британичууд”-ын шинэ цуврал эхэлнэ

Дан ганц Британи төдийгүй дэлхий даяар үзэгчдийн сонирхох дуртай шоунуудын нэг болсон “Авьяаслаг Британичууд” шоуны долоо дахь цуврал маргаашнаас эхлэн үзэгчдийн хүртээл болох гэнэ. Олон сая үзэгчтэй шоуны шинэ дугаар гарахтай холбоотойгоор сурталчилгааны зурагт самбарууд ихээр цацагдах болсон байна.

Энэ удаагийн шоуны шүүгчдийн бүрэлдэхүүнд Саймон Коул, Дэвид Уильям, Аманда Холден, Алиша Диксон нар багтсан бол хөтлөгчөөр шоу нэвтрүүлгийн шилдэг хөтлөгчид  Ant,  Dec нар ажиллах юм байна.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж