
Тус мужид өнгөрсөн 2010 оноос хойш 5000 мянга гаруй гайтичууд ирээд байгаагийн дээр сүүлийн хэдэн сард алс холын Бангладеш, Сенегал, Нигери, Доминикан улсуудаас цагаачид ихээр ирэх болсон гэнэ. Тиймээс Амазоны ширэнгэн ойн бүсэд оршдог Акри мужийн захирагч Засгийн газарт хандан олноороо цутган ирж буй хууль бус цагаачдын асуудлыг зохицуулахад тусламж үзүүлэх хүсэлт тавьжээ.
Акри мужийн албаныхны зүгээс хууль бус цагаачдын ихэнхийг тус мужийн нийслэл Рио Бранко хотоос 280 км-ийн зайтай орших Бразилея хотод байрлах түр хорогдох хуаранд хүргэх арга хэмжээ авчээ. Гэхдээ Бразилея хотын оршин суугчдын дунд цагаач иргэдийн эзлэх хувь өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хэдийнэ 10 % буюу 20 мянгад хүрээд байгаа аж.
Бразилея хотын албаныхан олон мянган цагаач иргэдийг хуучин хөл бөмбөгийн клубын удирдлагын байр, томоохон агуулах маягын байшингуудад байршуулжээ. Үүний зэрэгцээ Акри мужид өдгөө агаарын температур 35 хэмийн халуун байгаагийн дээр хүмүүс нэг дор олноороо цугларснаас хорогдох байрнуудын доторх температур 40 хэм халуун болоод байгаа аж. Цагаач иргэд дэндүү олон байгаагаас хориогдох байр хүрэлцэхгүй 100 хүний багтаамжтай байранд 1000 гаруй хүн байршуулахаас өөр аргагүй байна хэмээн мужийн албаныхан учирлажээ.