Бөмбөгөр сумаас эртний хүний оршуулга олджээ

Хуучирсан мэдээ: 2013.04.12-нд нийтлэгдсэн

Бөмбөгөр сумаас эртний хүний оршуулга олджээ

Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумаас Эртний хүний оршуулга дөрөвдүгээр сарын 1-ний өдөр олджээ. Сумын иргэн Самдангийн Энхболд, С.Болортуяа, С.Энхбат нар олж Судалгааны байгууллагад хандсан байна.

Монголын үндэсний музейгээс судалгааны баг очиж дөрөвдүгээр сарын 03-08 хооронд хоёр агуйн оршуулга малтан судалгаа хийжээ. Нэг агуй нь эрт үед хөндөгдсөн, нөгөө агуйн эд зүйл муудаж илжирсэн боловч сэргээн засварлах боломжтой юм байна. Үүнд эмээлийн мод, хазаарын төмөр амгай, хос төмөр дөрөө нум сумны хугархай олдсон байна.

Энэхүү олдворуудыг 13-14 зууны үед хэрэглэж байсан гэж үзэж байна. Эдгээр зүйлс дээр архелогийн арга зүйн дагуу малтлага хийж үндэсний музей рүү авч явжээ. Бөмбөгөр сумаас урьд өмнө нь ийм төрлийн агуйн оршуулга их хэмжээгээр олдож байсан юм. Энэхүү олдворууд нь Баянхонгор аймгийн түүх соёлыг судлахад  судалгааны хувьд ихээхэн  хувь нэмэр оруулах юм байна.

Эх сурвалж: www.bayankhongor.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж