
Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын прокурорын туслах бүсгүйн цогцос аймгийн төвөөс холгүй голын эргээс олджээ. Хэргийн талаар УЕПГ-ын эх сурвалжаас тодруулахад “Прокурорын туслах бүсгүй сураггүй алга болж, аймгийн цагдаагийн газраас эрэн сурвалжилж8 цогцсыг нь олсон. Тус аймгийн цагдаагийн хэлтсээс талийгаачийн амиа алдсан шалтгааныг нарийвчлан тогтоох байх. Хэргийг шалгаж дуустал мэдээлэл өгөх боломжгүй” гэв.
Д.ЖАРГАЛ