Иран Европын онгоцуудыг цэнэглэхээ болив

Хуучирсан мэдээ: 2011.04.14-нд нийтлэгдсэн

Иран Европын онгоцуудыг цэнэглэхээ болив

Иран өөрийн нутаг дэвсгэрт Европын онгоцуудыг шатахуунаар цэнэглэхээ больжээ. Европын зарим орон төөрийн нутаг дэсвгэр дээр Ираны онгоцуудыг цэнэглэхгүй байгаа учраас Тегеран хариуд нь мөн адил арга хэмжээг авч байна.

«Хариу арга хэмжээ болгон бид Европын онгоцуудыг шатахуунаар цэнэглэхгүй” гэж Ираны дэд ерөнхийлөгч Мохаммад Реза Рахими мэдэгдсэн байна. Ираны онгоцуудыг шатахуунаар цэнэглэхийг хориглосон дуулиан 2010 оны долдугаар сараас эхэлсэн юм. Вашингтоны бие даан авсан хоригийн дагуу Их Британи, Герман Арабын нэгдсэн Эмиратийн нисэх буудлууд Ираны онгоцыг түлшээр цэнэглэхээ болилоо гэж Ираны нисэхийн компаниудын эвслийн төлөөлөгч Мехди Алияри тэр үед мэдэгдэж байсан юм. Өнгөрсөн жилийн намраас дэлхийн томоохон нефтийн компаниуд Ираны онгоцыг шатахуунаар цэнэглэхээ аажмаар больж эхэлжээ.

Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж