Үндэсний академи байгуулна гэв

Хуучирсан мэдээ: 2013.04.12-нд нийтлэгдсэн

Үндэсний академи байгуулна гэв

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол судлалыг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх талаар хуралдаж байна.

Уг хуулийн төслийг гишүүн О.Баасанхүү өргөн барьсан бөгөөд Монгол Улсын түүх, зан заншил, уламжлал, хөгжлийн чиг хандлага, шинжлэх ухаан, соёл урлаг зэрэг олон салбарыг гадаадын улс орнуудад таниулахад чиглэсэн үйл ажиллагааг эрхэлж буй байгууллага, холбоод, эрдэмтэн, судлаачдыг нэгтгэн, зохион байгуулалтад оруулж, төрийн бодлого, эдийн засгийн туслалцаа дэмжлэгтэйгээр Монгол судлалыг хөгжүүлэх үүднээс уг тогтоолын төслийг боловсруулсан гэнэ.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан удаа дараагийн зөвлөмжийн дагуу Монгол судлалын олон салбарыг төрийн ивээл дор эрчимтэй хөгжүүлж, олон улсын Монгол судлалын үйл ажиллагаанд өөрийн оролцоо хийгээд үр нөлөөг нэмэгдүүлэх, гадаад дотоодын Монгол судлаачдын шинэ залуу халааг бэлтгэх тогтолцоог бүрдүүлэх зорилгоор цаашид Монгол судлалын үндсэний академи байгуулах нь зүйтэй гэж төсөл санаачлагч үзсэн байна.

Одоогоор манай улсад Монгол судлалын талаарх судалгаа, сургалтыг ШУА-ийн түүхийн хүрээлэн, философи, социологи, эрх зүйн хүрээлэн гэсэн эрдэм шинжилгээний байгууллагууд, мөн МУИС-ийн Нийгмийн ухааны сургууль, МУБИС-ийн Түүх, нийгмийн ухааны сургууль, бусад хувийн хэвшлийн их, дээд сургуулиудын нийгмийн ухааны сургуулиуд, Олон улсын монгол судлалын холбоо, Нүүдлийн соёл иргэншил судлалын олон улсын хүрээлэн зэрэг төрийн бус байгууллагууд явуулж байгаа бөгөөд энэ бүгдийг нэгтгэх шаардлагатай гэсэн байна.

Б.МАНД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж