Холыг ойртуулж, Хоёрыг учруулдаг,
мэдээ мэдээллийг хүссэн газраасаа хурдан шуурхай хүлээн авах, үг хэлэх, санал
сэтгэгдлээ илэрхийлэх эрх чөлөө олгодог утасгүй холболт Wi-Fi гэж юу вэ?
1999 онд Wireless Ethernet
Compatibility Alliance утасгүй сүлжээний стандартыг тогтоож, түүндээ IEEE
802.11 гэдэг нэр өгчээ. Энэ нэр ашиглахад тийм ч тохиромжтой биш байсан
тул Wi-Fi гэж өөрчилжээ.
Wi-Fi хэрхэн ажилладаг вэ?
Wi-Fi нь өндөр хурдны утасгүй
интернет бөгөөд таны компьютер, рүүтэр хоёрын хооронд өгөгдөл дамжуулахын тулд
радио долгионыг ашигладаг. Компьютер нь утасгүй адаптертэй байх ёстой ба энэ нь
илгээгдэж буй өгөгдлийг радио сигнал руу хөрвүүлнэ. Энэ сигнал нь тайлж унших
төхөөрөмж буюу рүүтэр рүү антенны тусламжтайгаар дамжуулагдана. Сигналыг тайлж
уншсаны дараа утастай Ethernet холболттой интернетээр цааш илгээгдэнэ. Нөгөө
талаас компьютерийн утасгүй адаптар руу ирж байгаа өгөгдөл нь рүүтэрээр дамжин
уншигдаад, радио сигнал болон очно. Хэд хэдэн төхөөрөмжүүд нь нэг рүүтэрийн
тусламжтай интернет холбогдож болно.
Wi-Fi холболттой радио нь өмнө нь бидний хэрэглэгдэг байсан 2 замтай станц, гар
утаснуудтай ижил радио долгионыг хүлээн авдаг, дамжуулдаг, 1 болон 0-ийг радио
долгион руу, радио долгионыг 1 болон 0 рүү хөрвүүлдэг боловч 2,4гега Гц эсвэл
5,0гега Гц-ийн давтамжийг дамжуулдгаараа ялгаатай байдаг. Их давтамжтай байх нь
илүү олон өгөгдлийг зөөвөрлөх чадвартай болдог.
Давтамжууд
Утасгүй сүлжээ нь 2,4гега Гц эсвэл 5,0гега Гц двтамжийн түвшинд өгөгдөл
дамжуулдаг. 802.11 сүлжээний стандартуудад:
1.
802.11а 5гега Гц-ийн давтамжийн
түвшинд өгөгдөл дамжуулна. OFDM(Orthogonal Frequency-Division Multiplexing)-ийг
ашиглан рүүтэрд радио сигналууд хүрэхээс өмнө сигналуудыг жижиг сигналд
хувааснаар хүлээн авах хэмжээг ихэсгэдэг. Секундэд 54мбит өгөгдөл дамжуулах боломжтой.
2.
802.11b 2,4гега Гц-ийн давтамжийн
түвшинд өгөгдөл дамжуулна. Хурд удаан. Секундэд 11мбит өгөгдөл дамжуулах
боломжтой.
3.
802.11g 2,4гега Гц дээр өгөгдөл
дамжуулах боловч OFDM кодчлол ашиглан секундэд 54мбит өгөгдөл дамжуулах
боломжтой.
4.
802.11n хамгийн ихдээ 140мбит
өгөгдөл 5гега Гц дээр дамжуулах боломжтой.
Hotspot гэж юу вэ?
Wi-Fi идэвхитэй бүсийг Hotspot
гэнэ. Улаанбаатар хотын үнэгүй Hotspot-уудаас дурдвал:
1. Тусгаар тогтнолын талбай
2. Зочин Irish pub
3. Зочин гэр бүлийн ресторан
4. Broadway сүлжээ
5. Modern Nomads 1
6. Modern Nomads 2
7. bd"s Mongolian BBQ
8. Чингис зочид буудал
9. Өргөө кино театр
10. Тэнгис кино театр
11. Сүхбаатарын талбай
12. Эрх чөлөөний талбай
13. Зайсангийн бурхантай хөшөө
14. Төмөр замын вокзал
15. Төмөр замын коллежийн урд талбай
16. Монголын үндэсний төв номын сан
17. Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан
18. Б.Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн гэх мэт.
Нийтийн Hotspot-ууд жишээлбэл, ресторан, дэлгүүрийн Wi-Fi нь анх
төлбөртэй байсан бол одоо тэдний үйлчилгээний нэгээхэн хэсэг болон
хувирчээ.
Wi-Fi уу? 3G юу?
Wi-Fi-ийн нэг дутагдал бол радио долгионоос хамааран Hotspot-ийн хамрах
зайд л интернет холбогдож болно. Харин 3G нь Wi-Fi-тай ижил радио долгион
ашигладаг утасгүй холболт бөгөөд таныг хүссэн газраасаа интернетэд холбогдох
боломжийг олгодог. Ийм ч учраас илүү өртөг өндөртэй байдаг байна.